Сүүлийн 20 жилийн турш судалсны эцэст Альцгеймерөвчнийг эмчлэх анхны шинэ эмчилгээг АНУ-ын Хүнс болон эмийн зохицуулах байгууллагууд баталж, энэ аргыг Их Британид хэрэглэх боломжийг нээж өглөө.
Шинэ эм “Aducanumab” нь тархины хатингаршил өвчний хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймерын шинж тэмдгийг эмчлэхээс гадна түүний гол шалтгаанд чиглэж үйлчилдэг онцлогтой аж.
Буяны байгууллагууд энэ өвчний шинэ эмчилгээний талаархи мэдээг нааштай хүлээж авсан байна.
Гэхдээ туршилтын үр дүнд эргэлзээтэй байгаа тул эрдэмтэд түүний нөлөөллийн талаар харилцан адилгүй тайлбар хийж байна.
Харин Их Британид энэ өвчний хөнгөн хэлбэрийн дор хаяж 100,000 хүн энэхүү эмийг хэрэглэж, тохирвол Их Британийн зохицуулагч байгууллагаас энэ эмэнд зөвшөөрөл авах боломжтой аж.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) "адуканумаб нь тархины амилоид бета товрууг багасгадаг болохыг нотолсон томоохон баримтууд байгаа, энэ нь өвчтөнүүдэд чухал ач тустайг урьдчилан таамаглах магадлалтай" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com