Энэтхэгийн Засгийн газар цар тахлыг муухан удирдаж байгаагаараа сүүлийн хэдэн сар хамаг дэлхийн муу жишээ болж гүйцсэн билээ. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улс орон даяар цар тахалыг давахын тулд вакцинжуулалт зайлшгүй бөгөөд 18-аас дээш насныханд үнэгүй тун вакцин хийнэ гэдгээ дахин цохон мэдэгдлээ.
Одоогийн байдлаар орон нутгийн засаг захиргаа болон төв засгийн газрын хооронд хэдэн сар ойлгомжгүй нааш цааш би, чи гэж яван хомсдол үүссэж улмаар тус улсын 1.4 тэрбум хүн амын 4 хүрэхгүй хувь нь бүрэн вакцинд хамрагджээ.
"Энэтхэгийн засгийн газар вакцин үйлдвэрлэгчдээс 75 хувийн хувьцаа худалдан авч орон нутгуудад өгөх болно" гэж Ерөнхий сайд Моди хэллээ.
Мөн тэрээр "Энэ нь аль ч орон нутгийн засаг захиргаа тухайн бүс нутагт вакцинд зориулж ямар нэгэн зүйл зарцуулах шаардлагагүй болно гэсэн үг юм" гэсэн байна.
Даваа гаригт Энэтхэгийн Эрүүл мэндийн яам 100,000 гаруй шинэ тохиолдол, 2427 нас баралт бүртгэлээ гэж мэдээлэв. Хэдийгээр энэ тоо өндөр байгаа ч тус улс өдөрт 400 мянга гаруй хэрэг бүртгэгдэж байсан Тавдугаар сараас харин ч багасжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com