x

НҮБ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн хурдацтай өсч байна

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамгийн хурдтай өссөнийг НҮБ-аас мэдээллээ.

НҮБ нь дэлхийн хүнсний зардлын өргөн индексийг ашигладаг бөгөөд судалгаагаар хүнсний бүтээгдхүүний үнэ сар тутам дараалан өссөн байна.

Цартахлын үеэр үйлдвэрлэгчид, ажиллах хүч, тээврийн хэрэгсэл тасалдсан нь ханган нийлүүлэгчдэд мөн нөлөөлжээ.

Илүү өргөн инфляци, хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж магадгүй болгоомжлол нэмэгдсээр байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) хүнсний үнийн индекс нь дэлхийн өнцөг булан бүрт тариа, тосны ургамал, сүүн бүтээгдэхүүн, мах, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтоодог.

Энэ жилийн байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ Тавдугаар сард 39.7 хувиар өссөн нь индексийн дагуу 2010 оны Аравдугаар сараас хойшхи сар тутмын хамгийн их өсөлт байв.

Нэмэгдсэн өртөг нь зарим улс орнуудын эрэлт хэрэгцээний үр дүн, бага үйлдвэрлэлийн хоцрогдол юм. Хөдөлгөөнийг хязгаарласнаас болж зах зээл, нийлүүлэлт тасалдсан нь орон нутагт хомсдол үүсгэж, үнэ өсөхөд нөлөөлжээ.

Мэргэжилтнүүд өндөр эрэлт, бага үйлдвэрлэл нь эдийн засаг түгжрэлээс гарахын хэрээр инфляцийг өсгөхөд хүргэнэ гэж анхааруулж байсан юм.

Гэсэн хэдий ч зарим аж үйлдвэрүүд хүчтэй сэргэлтийг олж харах боломжтой байна. НҮБ-ын ХХАА-н байгууллагаас энэ жил дэлхийн хэмжээнд үр тарианы үйлдвэрлэлийн дээд амжилтыг тогтоосон нь үнийн өсөлтийг бууруулахад нөлөөлж магадгүй гэж таамаглаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Британийн жижиглэнгийн худалдааны консорциум (BRC) Их Британийн хэрэглэгчдэд зардал нь өсөхийн хэрээр намар илүү үнэтэй дэлгүүрийн үнэт цаастай нүүр тулж болзошгүйг анхааруулсан юм.

Инфляци гэж юу вэ?

Инфляци нь бараа, үйлчилгээний үнэ өсөх түвшинг хэлнэ.

Энэ нь манай дэлгүүр, үйлчилгээний үнийг товч харуулахаас гадна зээлийн хүү, моргежийн зээлд нөлөөлж, галт тэрэгний тийз гэх мэт зохицуулалттай зүйлийн үнийн дүнг тогтооход ашигладаг.

Инфляци бол санхүүгийн сайн сайхан байдлын гол хэмжүүрүүдийн нэг бөгөөд хэрэглэгчид өөрсдийн мөнгөөр ​​юу худалдаж авч чадах вэ гэдэгт нөлөөлдөг. Хэрэв инфляци байгаа бол мөнгө хол явахгүй.

Бага зэрэг инфляци ихэвчлэн хүмүүсийг аливаа бүтээгдэхүүнийг эрт худалдаж авахыг дэмжиж, компаниудад цалингаа нэмэгдүүлэх хөшүүрэг болдог. Улмаар эдгээр хоёр зүйл нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг.

Ихэнх улс орны төв банкууд инфляцийн түвшинг 2-2.5 хувийн хооронд хэлбэлзүүлж барихыг зорьдог.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 4 цаг 44 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 4 цаг 46 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 4 цаг 49 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 4 цаг 53 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 4 цаг 55 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 4 цаг 58 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 5 цаг 1 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 5 цаг 3 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 7 цаг 56 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 8 цаг 23 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 8 цаг 27 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 8 цаг 29 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 8 цаг 32 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 8 цаг 34 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 8 цаг 35 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 8 цаг 36 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 8 цаг 37 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 8 цаг 39 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 8 цаг 40 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 8 цаг 41 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Калифорнийн түймэр “галзуурч” байна Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top