АНУ-ын Ковидын вакцины том хангамжийг хуваалцах шахалтын дор Цагаан ордон энэ сард 25 сая тунг Ази, Латин Америк, Африк, Ойрхи Дорнодын улс орнуудад тараана гэж мэдэгдлээ.
Энэ бол Ерөнхийлөгч Жо Байдены Зургаадугаар сарын эцэс гэхэд гадаадад илгээхээр амласан нийт 80 сая тунгийн эхний багц юм. Үүний дөрөвний гурвыг Ковакс нэртэй олон улсын байгууллагад илгээх болно. Бусад нь Энэтхэг, Ирак, Баруун эрэг, Газа зэрэг бүс нутгуудад вирусын тархалтыг зорилгоор нөөцлөх ажээ.
Байден дэлхийн вакцины хангамжийн талаар хэлэлцэх сэдэв болох жил бүрийн 7-р бүлгийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн удирдагчидтай уулзахаар Английн Корнуолл руу явахаас долоо хоногийн өмнө ийн мэдэгдлээ.
Лхагва гаригт болсон виртуал дээд хэмжээний уулзалтад бага орлоготой орнуудад дэлхийн вакцины хүчин чармайлт Коваксыг дэмжихэд зориулж 2.4 тэрбум долларын амлалт өгсөн юм. Бельги, Дани, Япон, Испани, Швед улсууд 54 сая тунг хэрэгцээтэй орнуудад хандивлахаар төлөвлөж байгаагаа мөн зарлажээ.
Бусад оронд ковидтой холбоотой мэдээлэл:
-
Токиогийн Олимпийн наадамд оролцох 80000 сайн дурын ажилчдын 10000 орчим нь коронавирусын халдвар нэмэгдэж буй үед ажлаасаа гарсан байна.
-
Хонконг вакцинд хамрагдсан хүмүүст цоо шинэ орон сууц, цалинтай чөлөө гэх мэт урамшуулал амлаж байгаа боловч энэ нь хангалтгүй байгаа бололтой, вакцинжуулалтын хувь бага байсаар байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com