Малайзын эрх баригчид хүмүүсийг гэрээсээ хэт хол явахыг хориглоод байна. Харин Балбад коронавирусийн шинжилгээний 40 хувь нь эерэг гарчээ. Хэдэн сарын турш вирусыг удирдаж болохуйц түвшинд байлгаж байсан Вьетнамд хүртэл Хо Ши Мин хотын сүм хийдээс дэгдэж, үхлийн аюултай шинэ хувилбар тархаж байна.
Энэтхэгт засгийн газар аймшигт хоёр дахь давалгааг хянахын тулд тэмцэж байгаа тул 12-р ангийн сурагчдын үндэсний шалгалтыг цуцалжээ.
АНУ болон Европын зарим хэсэг хэвийн байдалдаа орж эхлэхтэй зэрэгцэн Азийн зарим улсууд, мөн Өмнөд Америкт хамгийн их дэгдэлт ажиглагдаж байгаа бөгөөд вакцины хүртээмж ялгаатай байгааг онцолж байна. Ковидын нас баралтын тоо зарим газарт урьд өмнө байгаагүйгээр ихээр нэмэгдэж байна.
Дэлхийн бусад хэсэгт:
-
Европ дахь унадаг дугуйны эрэлтийн үсрэлтийг хангахын тулд Португалийн компаниуд шинэ үйлдвэрүүд барьж, ажилчид хөлсөлж, эд ангийн хомсдолтой тэмцэж байна.
-
Шри Ланкийн амьтны хүрээлэнд амьтдын төрөлт 25 хувиар өссөн нь эдийн засагтай нягт холбоотой аялал жуулчлал Ковид-19 болж гарсан ховор үзэгдэл боллоо.
-
Хятадын зүүн Жиангсу мужид амьдардаг хүн бол H10N3 гэгддэг шувууны томуугийн халдвар авсан анхны хүн боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг "томуугийн цартахлын аюул заналхийлж буйг сануулж байна" гэж нэрлэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com