x

Сейко Хашимото: Олимпийн наадам 100 хувь явагдана

Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Сэйко Хашимото "Олимпийн наадам үргэлжлэх болно гэдэгт 100 хувь итгэж байгаа ч коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд үзэгчидгүйгээр үргэлжлүүлэх бэлтгэлтэй байх ёстой" гэж мэдэгдлээ.

Нэг жил хойшлогдсон Токиогийн наадам эхлэхэд 49 хоног үлдээд байна.

Япон улс коронавирусийн халдварын эсрэг тэмцэж байгаа бөгөөд тус улсын ихэнх хэсэг нь хөл хорионы байдалтай байгаа юм.

Сэйко Хашимото BBC Sport-д хэлэхдээ "Наадам үргэлжлэх магадлал 100 хувь бид үүнийг хийх болно гэдэгт би итгэж байна" гэсэн байна.

Тэрээр мөн "Яг одоо хүн бүрийн сонирхлыг татаж байгаа асуулт бол Олимп яг яаж илүү аюулгүй, найдвартай болох гэж байна вэ? гэдэг асуулт. Японы ард түмэн өөрсдөдөө итгэлгүй байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн биднийг Олимпийн талаар ярихад бухимдал төрж байгаа байх. Сүүлийн үед Токио хотод наадам зохион байгуулахыг эсэргүүцэгчдийн дуу хоолой улам нэмэгдэж байна гэж бодож байна. 

Хамгийн том бэрхшээл бол бид хүмүүсийн урсгалыг хэрхэн хянах, удирдах боломжтой вэ гэдэгт байна. Хэрэв наадмын үеэр хямрал эсвэл онцгой нөхцөл байдалтай тэнцэх хэмжээний дэгдэлт тохиолдвол бид эдгээр наадмыг үзэгчгүй үзэхэд бэлэн байх ёстой.

Бид гадаадад ирсэн хүмүүс болон Японд байгаа хүмүүс, Японы оршин суугчид, иргэдэд аюулгүй, найдвартай орон зайг бий болгохын тулд аль болох бүрэн битүүлсэн нөхцөл байдлыг бий болгохыг хичээж ажиллаж байна" гэлээ. 

Наймдугаар сарын 24-нд эхлэх олимпын залгамж, паралимпийн наадамд олон улсын хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй.

Халдварын шинэ давалгаа Японд Дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд зарим газар нутагт Зургаадугаар сарын 20 хүртэл хязгаарлалт тавьсан байгаа аж.

Тус улс хүн амынхаа вакцинжуулалтыг бусад хөгжингүй орнуудаас хожимдуулж эхэлсэн бөгөөд одоогоор хүмүүсийн зөвхөн 3 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагджээ.

Сейко Хашимото гадаадад үзэгчгүй байх нь "маш эмзэг шийдвэр" гэхдээ "аюулгүй, хамгаалалттай Олимп"-ыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэв.

"Олон тамирчдын хувьд энэ нь амьдралд нэг удаа л наадамд оролцох боломжтой боломж юм. Тэднийг бүгдийг нь дэмжиж ирсэн гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэй байх боломжгүй байх нь маш их шаналгаатай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Намайг ч бас энэ асуудал шаналгаж байна" гэжээ.

Зарим улс орнуудыг зорчихоос урьдчилан сэргийлэх боломжийн талаар Сейко Хашимото нэмж хэлэхдээ "Япон руу хэн ирж болох вэ гэдэг нь Японы засгийн газрын шийдэх асуудал юм. Хэрэв засгийн газар тогтоосон наад захын шаардлагыг хангаагүйн улмаас тухайн хүмүүс Японд ирж чадахгүй болвол ОУОХ, ОУПХ-ны зүгээс энэ талаар юу гэж бодож байгааг сонсох ёстой гэж бодож байна" гэсэн юм.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 4 цаг 57 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 4 цаг 58 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 5 цаг 2 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 5 цаг 5 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 5 цаг 7 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 5 цаг 10 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 5 цаг 13 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 5 цаг 16 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 8 цаг 9 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 8 цаг 35 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 8 цаг 39 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 8 цаг 42 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 8 цаг 45 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 8 цаг 46 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 8 цаг 48 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 8 цаг 49 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 8 цаг 50 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 8 цаг 51 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 8 цаг 53 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 8 цаг 53 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Калифорнийн түймэр “галзуурч” байна Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top