Израилийн сөрөг хүчний намууд засгийн газраа байгуулж, Израилийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайд байсан, өөрийн үндэстний улс төрийг баруун тийш давамгайлсан тал руу түлхсэн зүтгэлтэн Бенжамин Нетаньяхуг огцруулах эвслийн тохиролцоонд хүрснээ зарлав.
Энэхүү эвслийг Палестины улсын тусгаар тогтнолыг эсэргүүцэгч, тус улсын эзлэгдсэн Баруун эргийн ихэнх хэсгийг Израилийн бүрэлдэхүүнд буцаан оруулахыг хүсэгч, шашны эрхийн төлөө тэмцэгч асан Нафтали Беннеттийг 2023 он хүртэл удирдана.
Энэхүү эвсэлд зүүнээс баруун тийш харьяалагддаг, тэс өөр улс төрийн найман нам хамтарч ажиллаж байна. Зарим шинжээчид эвслийг олон янз байдалтай гэж сайшааж байсан бол зарим нь гишүүд нь хэтэрхий хоорондоо нийцэхгүй байна гэж үзэж байна.
Раам нь Израилийн түүхэн дэх баруун талын эвсэлд элссэн анхны Арабын нам болжээ.
Харин нөгөө талд Палестинчууд өөрсдийн улс төрийн агшиндаа идэгдэж, нэгдмэл зорилго, зорилтын дор шинэ түрлэгээр нэгдэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com