Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрыг хосуудад гурван хүүхэд төрүүлэх боломжийг олгоно гэсэн нь эерэг өөрчлөлт хэмээн мэдэгдэл хийлээ. Гэвч тус улсын ихэнх хэсэгт уур уцаартай байв.
Энэ алхам нь ажил олгогчдыг ялгаварлан гадуурхах үзлийг улам даамжруулна гэж эмэгтэйчүүд санаа зовж байна. Өөрсдөө гэр орон, хэрэгцээтэй зүйлээ авч амжаагүй байгаа залуучууд улам ч ширүүн хариу үйлдэл үзүүлж байна. Зарим ажилчин ангийн хосууд энэ нь боломжгүй зүйл гэж хэлжээ.
Weibo дээр хэрэглэгчид боловсролын зардал өсч, орон сууцны үнэ тэнгэрт хадаж, ажлын цаг өршөөгдөхгүй байна гэж гомдоллож, хүүхэд асрах сонголтын хомсдол байгааг онцоллоо. Олон хүмүүс хүүхдүүддээ туслахын тулд эцэг эхдээ найдах хэрэгтэй болдог. Зарим милланилсүүд хүүхэдгүй амьдралын хэв маягийг сонгож байгаа бөгөөд олон эрчүүд хүүхэдгүй хэвээр үлдэхийн тулд васэктоми буюу үрийн суваг боох зэрэг мэс засал хийлгэж байна.
Бодлогын өөрчлөлтийн талаархи нийтлэлийн талаар сэтгэгдэл бичсэн нэг хүн: “Эндээс гарцгаа та нар! Хүүхдүүдээ асрахад бидэнд туслах уу? Бидэнд байшин өгөх үү?” гэж асуужээ.
Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд хотуудынхаа нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг бараг есөн дахин нэмэгдүүлж, илүү баян чинээлэг, боловсролтой хүн амынхаа ногоон орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх, цэцэрлэгт хүрээлэнтэй байх гэх мэт шаардлагыг хангах болсон билээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com