Өдөр бүр хэдэн арван мянган шинэ ковидын халдвар авч, оршуулгын газрууд өдөр шөнөгүй ажиллаж байсан Энэтхэгийн нийслэл хэвийн байдалдаа эргэн орох анхны алхамуудаа хийж байна.
Албан тушаалтнууд даваа гаригт үйлдвэрлэл, барилгын үйл ажиллагааг сэргээж, эдгээр салбарын ажилчдыг зургаан долоо хоног гэртээ байсны дараа ажилдаа эргэж орох боломжийг олгож эхэлжээ. Харин сургуулиуд, ихэнх бизнес эрхлэгчид, нийтийн тээврийн хэрэгслүүд хаалттай хэвээр байна.
Энэтхэгт ковидын тохиолдлууд хэдэн долоо хоногийн турш эрс буурч байна.
Энэтхэг улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 190,392 тохиолдол бүртгэгдэж, энэ оргил үе буюу Тавдугаар сарын 9-ний өдрөөс даруй 50 гаруй хувиар буурчээ. Гэвч Энэтхэгийн 1.4 тэрбум хүн амын ердөө 3 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан учраас жижиг нээлт ч гэсэн хотын удирдлагуудын хувьд азаа үзэж буй хэрэг болоод байна.
Эдийн засгийн хувьд Дөрөвдүгээр сараас эхэлсэн санхүүгийн жилд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дор хаяж 7.4 хувиар буурна гэж эдийн засагчид таамаглаж байна.
Дэлхийн бусад оронд ковидтой холбоотой шинэ мэдээ:
-
Тайландад Коронавирусийг үнэрлэж сурахын тулд нохой сургаж, гайхалтай үр дүнг үзүүлж байна.
-
Вьетнам Хо Ши Мин хотын бүх 9 сая хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд Ковидын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан даваа гаригт хязгаарлалтын арга хэмжээгээ нэмэгдүүлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com