134 жилийн турш Инсейний шоронг "галзуу" гэж нэрлэдэг байсан нь Мьянмарт харгислал, авторитар дэглэм хөдлөшгүй хөшөө мэт бат ноёрхсоны илэрхийлэл болжээ.
Британийн колоничлогчид тус шоронг тухайн үед ард иргэдийг захирах зорилгоор барьжээ.
1962-2011 онуудад цэргийн дарангуйлал үүнийг улс төрийн хоригдлуудыг эрүүдэн шүүх, таслан зогсооход ашигладаг байжээ.
Харин одоо Хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтийн дараа цэргүүд хяналтаа тогтоосноор хөгширч буй барилга нь ардчиллын төлөөх хөдөлгөөнийг эсэргүүцэх ажиллагааны гол хэсэг болжээ. Олон зуун сэтгүүлчид, сонгогдсон удирдагчид, жагсагчид хүн битүү чихсэн тус шоронг улам дүүргэж байна.
Түүхээс харвал, хуучин дарангуйллын үед улс төрийн хоригдлуудыг байнга зодож, заримдаа шатааж, цахилгаан цочролд оруулж, нуруугаар нь чулуун дээгүүр мөлхүүлж, нохойд зориулагдсан үржүүлгийн газарт түгждэг байсан хэмээн Таймс сонинд нэгэнтээ ярьж байжээ.
Гуравдугаар сард Мьянмарын эрх баригчид АНУ-ын иргэн Натан Маунг, Камайт Медиа онлайн мэдээллийн сайтыг үндэслэгч Хантар Найин нарыг баривчилсан. Америкийн өөр нэг сэтгүүлч, Frontier Myanmar-ийн редактор менежер Дэнни Фенстер даваа гаригт Янгон нисэх онгоцны буудлаас эх орон руугаа нисэх гэж байгаад баривчлагдан тус шоронд хүргэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com