x

Вьетнам улсад коронавирусийн өөр шинэ хувилбар илэрчээ

Вьетнам улс коронавирусийн шинэ хувилбарыг нээсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр Энэтхэг, Их Британид анх илрүүлсэн хувилбаруудын холимог гэжээ. Тэрээр энэ хувилбарыг "маш аюултай" гэж нэрлээд илүү халдварлах чадвар нь өндөр байна гэжээ.

Эрүүл мэндийн сайд Нгуен Тхань Лонг лабораторийн шинжилгээгээр энэ хувилбар нь маш хурдан хуулбарладаг болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь Вьетнам дахь тохиолдлын тоог тайлбарлаж болох юм гэсэн байна. Тус улс одоохондоо ковид-19 анх гарснаас хойшхи хамгийн аймшигт дэгдэлтийг даван туулж байгаа юм.

Одоогоор шинэ хувилбарыг хэр зэрэг бүрэн шинжилсэн нь тодорхойгүй байна. Эрдэмтдийн хэлж буйгаар энэхүү хувилбар нь лабораторид байдаг шиг хурдан бодит нөхцөлд хуулбарлаж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа аж. Тиймээс яг ч баттай хэр өргөн тархсан болохыг хэлж мэдэхгүй байна. Мөн энэ хувилбар вакцины хамгаалалтаас эсвэл вирусын өөр хувилбараас байгалийн дархлаанаас зайлсхийж байгаа эсэхийг нь тогтоохоор шаргуу ажиллаж байна гэжээ.

Огцом дэгдэлт сүм хийдээс гарсны дараа Вьетнам ням гаригт Хо Ши Мин хотод шинэ хязгаарлалт хийхээ мэдэгдэв. Мөн улс орон даяар бүх шашны арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Бүс нутгийн хувьд Зүүн өмнөд Азийн бусад орнууд ч өнөөдрийг хүртэл хамгийн том тархалттай тэмцэж байна. Өнгөрсөн жилийн бас нэгэн амжилтын түүх болсон Тайвань улс бас л хамгийн аймшигт дэгдэлтийг туулж байна. 

Вакцинжуулалт Ази даяар бага багаар нэмэгдэж байгаа.

Дэлхийн бусад оронд ковид-19: 

  • БНХАУ-ын Гуанжоу хотын албан тушаалтнууд сүүлд дэгдсэн халдварын тархалтыг зогсоохыг хичээж хөл хорио тогтоожээ.  

  • Коронавирусийн айдсаас болж ажил хаяна гэж заналхийлсний дараа хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчид Энэтхэгийн Мотор хот гэгддэг Ченнай дахь үйлдвэрүүдийг түр хугацаагаар зогсоожээ.

  • Япон улс Токио болон бусад найман муж дахь онц байдлын хугацааг дор хаяж Зургаадугаар сарын 20-ныг хүртэл буюу Олимп эхлэхээс өмнөх нэг сар хүртэл сунгасан байна.

  • Непал вирус бага байгаа тул одоо яаралтай байдал зарлах талаар бодож байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 4 цаг 46 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 4 цаг 47 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 4 цаг 51 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 4 цаг 54 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 4 цаг 56 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 4 цаг 59 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 5 цаг 2 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 5 цаг 5 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 7 цаг 57 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 8 цаг 24 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 8 цаг 28 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 8 цаг 31 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 8 цаг 34 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 8 цаг 35 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 8 цаг 36 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 8 цаг 38 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 8 цаг 39 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 8 цаг 40 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 8 цаг 41 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 8 цаг 42 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Калифорнийн түймэр “галзуурч” байна Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top