Сая сая хүний нөхөрлөлийн дуулал Найзууд цуврал мянга мянган хятад залуусын найз болсон билээ. Удаан хүлээлгэсэн тусгай дугаар Хятадад ч мөн хүлээлт өндөртэй байсан юм.
Эцэст нь “Найзууд” цувралын тусгай дугаар өнгөрсөн пүрэв гаригт Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй гурван платформ дээр цацагдсан байна. Гэхдээ тус дугаарт зочин оролцогчоор оролцсон Лэди Гага, Жастин Бибер, K-pop хамтлаг BTS нарын хэсэг хассан байжээ.
Алга болсон дүр бүр Бээжинд бай болсон оддыг хамарсан байсан бөгөөд фенүүд нь шоу нэвтрүүлгийг Бээжингийн цензурын хэрэгсэлд гацсан гэж сэжиглэж байна.
Лэди Гага 2016 онд цөлөгдсөн Түвдийн оюун санааны удирдагч Далай ламтай уулзсанаас хойш Хятадын хар дансанд орсон бол Дуучин Жастин Бибер 2014 онд Японы дайнд амь үрэгдэгсдийн хүндэтгэлд зориулсан Токио дахь Ясукуни сүмээс гэрэл зураг байршуулснаар Хятадтай холбоотой асуудал эхэлсэн юм. Харин Өмнөд Солонгосоос гаралтай BTS хамтлаг өнгөрсөн жил Солонгосын дайны зовлонг дурсахдаа Хятадын цэргүүдийн золиослолыг үл дурьдаж ярьснаар бас л Хятадын энд тэнд үзэгдэх эрхгүй болсон байжээ.
Хасалттай нэвтрүүлэг хүлээж авч үзсэн үзэгчид их маргаантайгаар, хариу үйлдэл ихтэй хүлээж авсан боловч хоёр талтай байна.
Нэг хэсэг нь платформууд ингэж хасалт хийх юм бол үзэгчидтэй байгаад байх хэрэггүй гэж үзэж байгаа бол нөгөө талд үндэсний хүчирхэг, бадрангуй байдлаа тахин шүтдэг залуус сайн хичээл зүтгэл боллоо хэмээж байгаа аж.
А.Долгор
www.nytimes.com