Коронавирус ертөнцийг өөрчлөхөөс хэд хоногийн өмнө Трампын засаг захиргаа, Хятад хоёр 18 сарын худалдааны дайнд түр зуурын эвлэрэл хийж хоёр тал гарын үсэг зурж байв.
Түүнээс хойш цар тахал дэлхийн тэргүүлэх чиглэлүүдийг даван туулж, олон улсын худалдаа нэг урсгалаараа гацаж нөгөө урсгалаараа үсрэнгүй хөгжиж байх тэр үед засаг солигдож Ерөнхийлөгч Байден үүрэгт ажилдаа орсон. Трампын хийсэн бараг бүх гэрээг цуцлаж, цуцласан бүх гэрээ, хэлэлцээрт шахуу буцаж орж байгаа Байден энэхүү түр зуурын хэмээх өргөлттэйгөөр эхэлсэн хэлэлцээрийг үргэлжүүлж байна.
Ингэснээр энэ жил шинэ гэрээ байгуулахгүй байх магадлалтай юм.
Одоогийн асуудал нь олон халуун товчлуурын асуудлыг хөндөөгүй хэвээр байгаа буюу Хятадын асар их татаасаас урьдчилан сэргийлэхэд юу ч хийхгүй байгаа юм. Түүнчлэн Трампын тогтоосон Хятадын бараа бүтээгдэхүүний тарифын ихэнх хэсгийг хэвээр үлдээжээ.
Бээжин татаас олгох асуудал дээр хөдлөхгүй гэж байр сууриа илэрхийлсэн гэв.
Трамп, Ши Жиньпин хоёрын энэхүү загвар улам бүр алдаршиж байгаа бололтой. Европын холбоо хилийн чанад дахь татаастай аж үйлдвэрийн импорт, хөрөнгө оруулалтыг өргөн хүрээнд торгох боломжийг олгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com