Твиттер компани өчигдөр буюу пүрэв гаригт засгийн газрыг шүүмжилсэн постуудыг устгаагүйн улмаас Энэтхэгийн технологийн хязгаарлалтын хуулийг дагаж мөрдөөгүй гэсэн үндэслэлтэй цагдаагийн мэдэгдэл хүлээн авчээ.
Энэтхэгийн хуулийн дагуу Твиттер компанийн Энэтхэг улсад байх захирлууд долоон жилийн хорих ял шийтгүүлж магадгүй юм. Тэдний яг юу хийснийг нарийвчилж, тодруулвал, тус компани засгийн газрыг шүүмжилсэн яриаг хянах гэсэн оролдлогыг эсэргүүцэж, цагдаа нарын "айлган сүрдүүлэх тактик" гэж нэрлэснийг шүүмжилжээ.
Терроризмтой тэмцэх цагдаагийн ажилтнууд компанийн Нью Дели дэхь оффисуудад зочилсоноос хэд хоногийн дараа энэ үйл явдал боллоо. Тэд Модигийн улс төрийн нам болох B.J.P.-ийн өндөр албан тушаалтнууд үргэлжилсэн хуурмаг постууд албаар тарааж байгааг дэлгэж харуулжээ.
"Яг одоо Энэтхэгт ажиллагсадтай холбоотой сүүлийн үйл явдлууд болон үйлчилж буй хүмүүсийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд заналхийлж байгаа нь биднийг түгшээж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Дэлхийн бусад хэсэгт ковид:
-
Индонезийн шашны зүтгэлтэн олон мянган дагагчдыг томоохон арга хэмжээнд татан оролцуулсны дараа тахлын үел аюулгүй байдлыг дүрэм зөрчсөн хэргээр хорих ял сонслоо.
-
Эрдэмтэд коронавирусийн гарал үүсэл, түүний дотор Хятадын Ухань хотын лабораторид эхэлсэн гэсэн онолыг нэмж судлах уриалгыг нааштай хүлээж авч судлаж байгаа боловч уг онолыг батлах шинэ баримт байхгүй гэж мэдэгдэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com