АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен лхагва гаригт Ойрхи Дорнодын аялалаа өндөрлөж, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Палестины Автономит байгууллагын Ерөнхийлөгч Махмуд Аббас, мөн Жордан, Египетийн удирдагчидтай 11 өдөр үргэлжилсэн хүнд халдлагын дараа уулзав.
Трампын засаг захиргааны үед Израильтай хэт уялдан зохицсоноос тэд илүү найзархсан байсан. Харин Блинкенийн үйлдлүүд нь Америк сөргөлдөөнд төвийг сахисан зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэсэн оролдлогыг илэрхийлж байв.
Энэ хандлага нь мэдээж эрсдэл дагуулна. Байдены засаг захиргаа Газад томоохон сэргээн босголтын ажлыг санхүүжүүлэхэд туслах болно, гэхдээ тэнд өргөн нөлөө үзүүлдэггүй Палестины засаг захиргаатай хамтран ажиллана гэж мэдэгдэв. Трампын засаг захиргааны үед таслагдсан Палестинчуудтай харилцаагаа сэргээж чадвал Израильтай харилцаагаа муутгаж магадгүй юм.
Блинкен 2019 онд Трампын засаг захиргаанаас хаасан Палестины хэргийг зохицуулахын тулд АНУ Иерусалим дахь консулын газраа нээхээ мэдэгдэж, Баруун эрэг ба Газад 112 сая долларын тусламж үзүүлэхээ амлав.
Харамсалтай нь хамгийн сүүлд гал нээсэн мөргөлдөөний үеэр амь эрсдсэн зөвхөн хүүхдүүдийн тоо гэхэд Газад дор хаяж 66, Израильд хоёр байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com