Малайзын хамгийн том хот Куала Лумпуртад даваа гаригт дүүрэн зорчигчтой галт тэрэг туршилтын зам дээр явж байсан өөр галт тэрэгтэй мөргөлдөж 200 гаруй хүн бэртжээ.
Энэ талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.
Малайзын тээврийн сайд Ви Ка Сионг мягмар гаригийн үдээс хойш сэтгүүлчдэд хэлэхдээ, урьдчилсан шалгалтын явцад жолооч буруу чиглэлд явж байсан тул мөргөлдсөн болохыг тогтоосон гэв.
Даваа гаригийн орой осолдсон галт тэрэгнүүд цагт 12-25 милийн хурдтай явж байжээ. 213 зорчигч бүгд гэмтсэний 47 нь хүнд бэртэл авсан гэж эрх баригчид мэдэгдэв. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Осолдсоноос хэдэн цагийн дараа Малайзын Ерөнхий сайд Мухйи дин Ясин өөрийн фэйсбүүк хуудсандаа "Мөрдөн байцаалт хийнэ. Би энэ ослыг нухацтай авч үзэж байна" гэжээ.
Харин Тээврийн сайд Ви хэлэхдээ, энэ осол нь хотын хөнгөн төмөр замын дамжин өнгөрөх системийн 23 жилийн түүхэн дэх анхны мөргөлдсөн осол боллоо гэжээ.
Галт тэрэг автоматжуулсан бөгөөд ихэвчлэн жолоочгүйгээр ажилладаг. Гэхдээ TR40 гэж нэрлэгдсэн туршилтын замд гарсан галт тэрэг жолоочийн хяналтан дор байсан бөгөөд цорын ганц хүн дотор нь байжээ.
Тээврийн сайд Ви "Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад осол нь TR40-ийг буруу чиглэлд жолоодож явсан жолоодогчийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн болохыг нотолж байна" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com