Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг цартахлаас үүдэлтэй амиа алдсан хүмүүсийн тоогоор анти-рекорд хэдэн өдөр дараалж тогтоосон. Ковидыг давах гэж, ард нь гарах гэж зүтгэж буй аль ч улс орон ийм замыг туулсан хэдий ч Энэтхэгийн энэ тоон мэдээлэл одоо болтол үнэн тоологдохгүй хэвээр байна. Таймс сонин болон хэдэн арван мэргэшсэн мэргэжилтнүүд хамтарч тус улсын ковид-19-ийн “сүйрлийн” жинхэнэ цар хүрээний талаар хэд хэдэн тооцоо судалгаа хийжээ.
Мягмар гаригийн байдлаар Энэтхэг улс ковид-19-өөр 27 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 307231 хүн нас барсан гэж тайлагнасан байна.
Гэвч судлаачдын олж мэдснээр хамгийн бодитоор бүх зүйл арай дээр гэж таамаглахад халдварын бодит тоо бүртгэгдсэн тохиолдлын албан ёсны тооноос 15 дахин их байх магадлалтай. Мөн нас барсан хүний тоо албан ёсны тооноос хоёр дахин их буюу 600 мянга гаруй хүн нас барсан гэж үзжээ.
Хамгийн муу хувилбараар хүчилтөрөгч, эмнэлгийн орны хомсдолыг харгалзан үзэхэд Дэлхийн хэмжээнд халдвар нь 700 сая, нас баралт 4.2 сая байгаа гэж тооцогдож байна.
Энэтхэгт энэхүү дэгдэлтэд өртсөн хүмүүсийн амьдралд айдас, уй гашуу, уйтгар гунигт автдаг. Таймс Энэтхэгт байдаг уншигчдаасаа аж байдлаа тайлбарлахыг хүсэхэд "Бид бүгд айж, шатсан" гэж нэг нь бичжээ.
Гэтэл энэтхэгийн цагдаа нар цар тахлыг зохицуулж буй засгийн газрын шүүмжлэлийг таслан зогсоох ажлын хүрээнд Шинэ Дели дэх Твиттерийн оффист зочилмон байна.
Дэлхий дахинд цар тахалтай холбоотой бусад:
-
Модерна вакцин нь 12-17 насныханд үр дүнтэй бөгөөд АНУ-ын эм, хүнсний зохицуулах холбооноос зөвшөөрөл авах болно гэжээ.
-
Цар тахлын ихэнх цаг хугацааны хувьд Тайвань нь уран бүтээлчид уран бүтээлээ хийх дархан цаазтай газар байв. Гэвч одоо тоо өсөхийн хэрээр урлаг, соёлын амьдрал зогсонги байдалд орж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com