Цагдаагийн албан хаагч Жорж Флойдын хүзүүг өвдөгөөрөө дарж аминд хүрснээс хойш жил тойрчээ. Ерөнхийлөгч Жо Байден эл өдөр Цагаан ордонд Жорж Флойдын ах, дүү нар болон охинтой нь хувийн уулзалт хийсэн байна.
Түүний Миннеаполис дахь аллага нь АНУ-ын цагдаагийн харгислал, арьс өнгөөрялгаварлан гадуурхахын эсрэг шударга ёсыг шаардсан дэлхийн эсэргүүцэлд үйлдэл хийхэд түлхэц болсон юм.
Энэхүү ой нь цагдаагийн офицер Дерек Чаувиныг хоёр аллага, хоёрдугаар зэргийн аллагад буруутай болохыг тогтоосноос нэг сарын дараа болж байна. Байден Флойдын гэр бүлд цагдаагийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг өөрийн биеэр батална гэж амласан боловч одоог хүртэл энэ амлалтаа хэрэгжүүлж чадаагүй байна.
Мөн өнөөдөр Миннеаполис дахь Жорж Флойд талбайд хүмүүс цэцэг өргөжээ. Жагсаал, дурсгал, залбирлын цугларалтыг АНУ даяар, өглөөнөөс орой хүртэл Портлэндээс Луисвиллээс Нью-Йорк хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд 30 гаруй муж, олон арван том хотууд цагдаагийн хүч хэрэглэхийг хязгаарласан шинэ дүрмийг бий болгосон. Цагдаагийн байгууллагын өөрчлөлт иргэдийн нүдэн дээр өрнөж байгаа. Гэвч ингэж ганц хоёр цагдаа нарт аллагын ял оноосон нь ихэнх хар арьст америкчуудын шударга ёсны тогтолцоонд итгэх итгэлийг сайжруулахгүй гэж хэлдэг.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com