Олон арван жилийн турш Израилийн удирдагчид болон сонгогчид Вашингтоноос улс орныхоо оршин тогтнол, эдийн засаг, энхтайван байдлаа хараат байлгаж ирсэн.
Гэхдээ энэ хараат байдал дуусч магадгүй байна.
Америкийн тусламжаас Израиль асар их ашиг хүртсээр байгаа ч тус улс АНУ-аас үр дүнтэй бие даасан байдалд хүрсэн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Энэ нь Израиль дахь АНУ-ын хөшүүргийг өөрчилдөг гэж Таймсд бичжээ. Саяхан болж өнгөрсөн Израиль-Палестины үйл явцад Америкчуудын оролцоо аль хэдийн буурсан гэдгийг тод харуулсан.
Америк асуусан болохоор биш Египетийн зуучлалаар байгуулсан гэрээ дуусах дөхсөн учраас л гал зогсоохыг уриалжээ.
Одоо Израильд хөрш орнуудаасаа энхтайвангаа хадгалахын тулд Америкаас гуйгаад байх шаардлагагүй болсон. Түүнчлэн Палестины мөргөлдөөнд Америкийн зуучлал хэрэгтэй гэж Израильчууд үзэж байгаа бөгөөд энэ нь Израильчууд одоогийн байдлаар тэвчих боломжтой гэж үзэж байна.
Нэгэн цагт Америкийн зэвсэгт найдаж байсан Израиль улс одоо олон зэвсгийг дотооддоо үйлдвэрлэж байна.
1981 онд АНУ-ын тусламж нь Израилийн эдийн засгийн бараг 10 хувьтай тэнцэж байв. 2020 онд бараг 4 тэрбум доллар болсон ч энэ нь ойролцоогоор энэ улсын нийт эдийн засгийн 1 хувьтай тэнцүү байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com