Өчигдөр буюу даваа гаригт Европын Холбоо тус холбоонд бүртгэлтэй, суурилсан бүх агаарын компаниудыг Беларусийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоохыг уриалж, Беларусийн агаарын тээврийн компаниудыг тус холбооны орон зайн дээгүүр нисэхийг хориглох ажиллагааг эхлүүллээ.
Литва руу нисч байсан нислэгийн чиглэлийг өөрчилж, онгоцон дахь сөрөг хүчний дуу хоолой сэтгүүлч Роман Протасевичийг баривчлах шийдвэрийг Беларусийн эрх баригчдын гаргасны хариуд Европын удирдагчид ийн шийдвэрлэв.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен сэтгүүлч Протасевичийг “нэн даруй суллах”-ыг шаардсан байна. Мөн Их Британи агаарын тээврийн компаниудадаа Беларусийн дээгүүр нисэхгүй байх зааварчилгаа өгчээ. Нислэг үйлдэж байсан Ryanair компанийн дарга болсон үйл явдлыг "төрийн санхүүжилтээр барьцаалагдсан" гэж мэдэгдсэн байна.
Беларусийн удирдагч Александр Лукашенко даваа гаригт өөр үзэл бодлыг эсэргүүцэх шинэ хуулиудад гарын үсэг зурсан. Лукашенкогийн гол холбоотон Орос түүнийг хамгаалж, хажууд нь бат зогсож байгаа гэв.
Тухайн онгоцонд явж байсан нэг зорчигч "Сэтгүүлч Протасевич Минск хотод буух гэж байсан тул сандарсан" гэж Литвийн LRT телевизэд хэлжээ.
Мөн зорчигчид тэднийг Минскийн нисэх онгоцны буудлын харанхуй коридорт гурван цаг зогсоосон мөн ус, угаалгын өрөө ашиглуулахгүй байсан тухай хэлжээ.
Харин сэтгүүлч Протасевич "Беларусь улсад намайг цаазаар авах ял хүлээж байгааг би мэдэж байна" гэсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com