Нигерийн армийн дарга, генерал Ибрахим Аттахиру баруун хойд Кадуна мужид онгоцны ослоор амиа алдсан гэж албаныхан мэдээллээ.
Энэ хэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болсон бөгөөд онгоц газардах гэж байхдаа осолджээ. Онгоцны бие бүрэлдхүүнийг оролцуулаад нийт арван офицер нас баржээ.
Ерөнхийлөгч Мухаммеду Бухари ослын улмаас амиа алдсан багийнхан болон тэдний төрөл төрөгсдөд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
Өдгөө 54 настай генерал Ибрахим Аттахиру дөнгөж нэгдүгээр сард цэргийн дээд албан тушаалд очсон байжээ. Энэ нь засгийн газрын арав гаруй жилийн турш үргэлжилж буй жихадист босогчидтой тэмцэх армийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм.
Нигерийн нисэх хүчнийхэн энэ хэрэг онгоц Кадуна олон улсын нисэх онгоцны буудалд газардах үед болсон гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч твиттер хуудсандаа энэхүү сүйрлийг "Манай зэвсэгт хүчин улс орны өмнө тулгараад байгаа аюулгүй байдлын сорилтуудыг эцэслэхэд бэлэн байгаа энэ үед хүнд цохилт боллоо" гэжээ.
Осол баасан гаригт болсон бөгөөд Нигерийн цэргийн нисэх онгоц нийслэл Абужад нисэх зурвас хүрэхгүй газарт унаж, хөлөг онгоцонд байсан бүх хүн амиа алджээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com