Энэтхэгийн үндэсний агаарын тээврийн Air India компани кибер халдлагад өртөж, дэлхийн 4.5 сая орчим үйлчлүүлэгчидийн мэдээлэл алдагдсан гэж мэдэгджээ.
Зөрчлийн талаар тус компанид хоёрдугаар сард анх мэдээлсэн байна. Үйлчлүүлэгчдийн паспорт, тийзний мэдээлэл, зээлийн картын мэдээлэл зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүд алдагдсан гэв.
Гэхдээ Air India зээлийн картуудын аюулгүй байдлын дэлгэрэнгүй мэдээлэл болох CVV эсвэл CVC дугаарыг сервер рүү чиглүүлж хадгалаагүй байсан гэдгээ мэдэгдсэн байна.
Халдлагын ард хэн байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Star Alliance сүлжээний гишүүн агаарын тээврийн компани 2011 оны Наймдугаар сарын 26-наас 2021 оны Хоёрдугаар сарын 20-ны хооронд бүртгэгдсэн бүх мэдээллийг хамарсан гэж зөрчлийг мэдээлжээ. Ингээд бүх үйлчлүүлэгчдээсээ тухайн компани дахь дансныхаа нууц үгийг өөрчлөхийг хүссэн юм.
Air India мөн мэдэгдэлдээ дахин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа илрээгүй гэж дурьджээ.
Өнгөрсөн жил British Airways компани 400 мянга гаруй үйлчлүүлэгчдийн хувийн болон зээлийн картын мэдээлэл алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 20 сая фунт стерлинг (26 сая доллар) торгуулжээ.
Мөн өнгөрсөн жил EasyJet нь ойролцоогоор 9 сая үйлчлүүлэгчийн цахим хаяг, аяллын мэдээллийг цахим халдлагад өртөж хулгайд алдснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Б.Бүжлхамаа
www.bbc.com