Энэтхэгийн хөдөө орон нутагт халдвар тархаж, албаны хүмүүс мягмар гаригт коронавирусийн улмаас нас барсан 4529 тохиолдлыг бүртгэжээ. Өмнө нь АНУ-д Нэгдүгээр сард хамгийн их хүн амиа алдсан өдөр бүртгэгдсэн бөгөөд 4468 хүн нас баржээ.
Энэтхэгийн зарим хотуудад халдварын явц удааширч байгаа бөгөөд энэ нь хөл хорио амжилттай болж байгаагийн илрэл гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бол вирус хяналтгүй бусад газарт тархсаар байна.
Нас баралт өсөхийн хэрээр, Шинэ Дели хотын дагуул хотын оршин суугч 24 настай компьютерийн ихэр инженерүүд Жоефред болон Ралфред Грегори нарын нэг өдрийн зайтай амиа алдсан тухай түүх олон нийтийн сүлжээнд өргөн тархаж статистик тоон мэдээнээс илүү их цочрол өгч байна.
Харин бусад оронд ковид: Европын холбоо вакцин хийлгэсэн зочид болон ковидын аюулгүй орнуудаас ирсэн хүмүүст хилээ нээнэ.
Австралийн албаны хүмүүс тус улс 2022 он хүртэл хилээ бүрэн нээх магадлал багатай хэмээж байгаа бол шүүмжлэгчид тус улсыг "даяанч үндэстэн" болох нь гэж болгоомжилж байна.
Нью-Йорк хот зарим үйл ажиллагаануудаа нээж, Францад Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парисын нэгэн кафегаас тус улсын хөл хориог хэсэгчлэн цуцалсныг тэмдэглэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com