x

Сингапур Дели хотын даргын мэдэгдэлд няцаалт хийж, эрс эсэргүүцэв

Сингапурын засгийн газар "Дели хотын ерөнхий сайдын мужаас нь коронавирусийн шинэ хувилбар илэрсэн" гэх мэдэгдэлд няцаалт хийлээ.

Делигийн ерөнхий сайд Арвинд Кежривал нислэгийн үйл ажиллагааг зогсоохыг уриалж, Сингапурын шинэ мутацид орсон халдварын омог нь хүүхдүүдэд туйлын аюултай гэж мэдэгдсэн байна. Мөн энэ нь Энэтхэгт халдварын гурав дахь давалгааг үүсгэж болзошгүй гэсэн юм. 

Харин Сингапурын Эрүүл мэндийн яам уг мэдэгдлийг эрс эсэргүүцлээ.

Сингапурын Эрүүл мэндийн яам мэдэгдэлд "Сүүлийн хэдэн долоо хоногт Ковид-19 тохиолдлын олонхид тархсан шинэ мутацид орсон халдварын омог нь Энэтхэгээс гаралтай B.1.617.2 хувилбар юм. Филогенетикийн шинжилгээгээр энэхүү B.1.617.2 хувилбарыг Сингапурын хэд хэдэн кластертай холбож үзсэн" гэж дурджээ.

Мөн "Сингапурын хувилбар гэж ямар ч юм байхгүй" гэж Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан твиттертээ жиргэжээ. Тэрээр "улстөрчид баримтнаас жишээ татах ёстой" гэж бичсэн байна.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар уг жиргээний хариуд "Д?ли хоын дарга Кежривал "Энэтхэгийн төлөө дуугараагүй" гэжээ.

Сингапурт олон нийтийн дунд хэдэн сар тархаагүй байсан тохиолдлуудад саяхнаас дахин Сингапур даяар тархаж, газар авах шинжтэй байгаа юм. Гэвч Сингапурын Duke-NUS анагаах ухааны сургуулийн вирусын хувьслийн биологич Гэвин Смит зэрэг шинжээчид шинэ хувилбар биш гэж ВВС-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрээр "Энэ нь боломжгүй зүйл биш, гэхдээ Сингапурт дамжуулалтын урт гинж, олон нийтийн томоохон дэгдэлт байхгүй тул магадлал багатай юм" гэсэн байна.

Энэтхэгийн шинжээчид Сингапурт вирусын шинэ төрөл илэрсэн байх магадлал багатай гэдэгтэй санал нэг байгаа аж.

Энэтхэгийн төрийн бодлого, эрүүл мэндийн системийн тархвар судлаач доктор Чандракант Лахария "Үүнийг геномын дарааллаар судлах хэрэгтэй. Гэхдээ Сингапурт дамждаг төрөл нь цөөхөн тохиолдол байдаг нь шинэ хувилбар үүсгэхэд хангалтгүй учраас би эргэлзэж байна. Шинэ Вирус болохоосоо өмнө сая сая удаа үржих шаардлагатай байдаг. Сингапурын хувилбар магадлал багатай, учир нь шинэ омог нь тогтвортой дамжуулалтыг шаарддаг" гэжээ.

Бүх вирусын нэгэн адил титэм вирус нэг хүнээс нөгөөд шилжихдээ бага багаар өөрчлөгдөж байдаг.

Эдгээр мутацийн дийлэнх хувь нь ямар ч үр дүнгүй бөгөөд вирусын үйл ажиллагааг өөрчлөхгүй.

Гэхдээ зарим мутаци нь вирусын хүний ​​эсийг барьж, нэвтрэхэд ашигладаг баяжуулалтын уургийн өөрчлөлтийг өдөөдөг бөгөөд эдгээр хувилбарууд нь илүү халдвартай, илүү хүнд өвчин тусгах магадлалтай байдаг.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 7 цаг 23 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 7 цаг 24 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 7 цаг 28 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 7 цаг 31 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 7 цаг 33 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 7 цаг 36 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 цаг 39 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 42 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 10 цаг 34 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 11 цаг 1 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 11 цаг 5 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 11 цаг 8 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 11 цаг 10 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 11 цаг 12 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 11 цаг 13 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 11 цаг 14 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 11 цаг 16 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 11 цаг 17 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 18 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 11 цаг 19 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top