Израиль болон ХАМАС бүлэглэлийн дайчдын хоорондох тэмцэл хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Газа дахь хоёр сая оршин суугч хүмүүнлэгийн маш хатуу гамшигтай нүүр туллаа. Цэвэр усны хомсдол бий болж, бохирын шугам нь хагарч гудамжаар урсаж байна.
Израилийн агаарын дайралтаас үүссэн сүйрлийн хамгийн том жишээнүүдийн нэг бол Газа дахь коронавирусийн шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори дэлбэрэлтэд өртжээ.
Газа дахь Палестинчууд мягмар гаригт эв нэгдлийн ховорхон мөчид ажил хаялт зарлаж, Израилийн хамтарсан эмчилгээ хийж буйг эсэргүүцэв.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа арабчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан Израилийн үйлдлийг эсэргүүцэж байна.
Израиль, ХАМАС бүлэглэлүүд гал зогсоох чиглэлд ойртож магадгүй гэсэн зарим шинж тэмдэг ажиглагдаж байгаа бөгөөд Египет, НҮБ-аас "тайван байдлыг сэргээх" ажлыг хийж байгаа гэж хэлэлцээнд оролцсон хүн мэдээлжээ.
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар нэн даруй гал зогсоохыг уриалж байна.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярих үеэр Ерөнхийлөгч Байден олон нийтийн өмнө хэлснээс илүү хатуу мэдэгдэл хэлсэн гэж эх сурвалж мөн мэдээлжээ. Байден олон улсын хамтын нийгэмлэг болон Конгрессын шахалтыг илүү удаан хугацаагаар зогсоож чадна гэдгээ сануулав. Тэрээр гал зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Таймс сонин гал нээснээс хойшхи үхлийн тоо болон хиймэл дагуулын зургуудаар хүчирхийллийг өдөр өдрөөр нь харуулж эргэн сануулах датаг хийж байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com