Канадын ёс зүйг хянах байгууллага Ерөнхий сайд Жастин Трюдог буяны байгууллагын хэргийн буруутай үйлдлээс цэвэрлэжээ.
Өнгөрсөн жилийн цар тахлын үеэр оюутнуудад зориулсан сайн дурын хөтөлбөрийг хянах зорилгоор түүний засгийн газраас "БИД" буяны байгуулагатай хамтран ажлыг зохион байгуулжээ.
Харин Ерөнхий сайд Жастин Трюдог "БИД" гэх буяны байгууллагатай хувийн холбоотой байсан нь шалгалтаар илэрчээ.
Уг тайланд Сангийн сайд асан Билл Морнеуг мөн ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг тогтоожээ.
Билл Морнеу наймдугаар сард огцорсон бөгөөд энэ хэргийг няцаажээ.
Тэрээр өнгөрсөн зун Кени, Эквадор дахь буяны байгууллагын зарим ажилтай танилцахаар гэр бүлийнхээ хамт хоёр удаа явахдаа зардлынхаа зарим хэсгийг тус байгууллагаар даалгасан нь ил болсноос хойш огцрох шахалттай тулгарсан байна. Тэрээр хяналт шалгалт байсан гэж хэлээд 41,000 канад долларыг (33,000 доллар эсвэл 24,000 фунттай тэнцүү) буцааж төлж байжээ.
Харин Аравдугаар сард холбооны ёс зүйн комиссар Марио Дион Сангийн сайд асан Морнеугын үйлдлийг "энэ нь жирийн алдаа байсан" гэж үзэж байжээ.
Гэхдээ өнгрөсөн пүрэв гаригт Морноуг өөр байдлаар "хэд хэдэн удаа" ашиг сонирхлын зөрчилд оруулсан болохыг тогтоосон тайлан гаргажээ.
Тайланд, Хуучин Сангийн сайдын буяны байгууллагатай тогтоосон харилцаа, "БИД"-ийн үүсгэн байгуулагч Крейг Кийлбургер нартай нөхөрлөсөн харилцаа нь "БИД" Сангийн сайдын албанд саадгүй нэвтрэх боломжийг олгосон гэж бичжээ.
Мөн "БИД"-ийн хувийн ашиг сонирхлыг зүй бусаар дээшлүүлж, түүнтэй холбоотой шийдвэрүүдээс татгалзаж, давуу эрх олгосноор ашиг сонирхлын зөрчлийн дүрмийг зөрчсөн гэж тайланд дурджээ.
Харин Морнео мэдэгдэл хийхдээ хувийн харилцаа холбоогоо харгалзан буяны талаар засгийн газрын хэлэлцүүлгээс татгалзах ёстой байсан гэдгээ давтан хэлжээ. Тэрээр өмнө нь мөн уучлалт гуйж байсан юм.
Б.Бүжлхамаа
www.bbc.com