Хятад улс Ангараг гариг дээр сансрын хөлгөө амжилттай газардууллаа гэж бямба гаригийн эхээр тус улсын хэвлэлүүд мэдээлэв.
Зургаан дугуйтай Zhurong робот нь дэлхийн бөмбөрцгийн хойд уудам руу чиглэжээ.
Тус хөлөг буухдаа хамгаалалтын капсул, шүхэр, пуужингийн тавцанг хослуулан ашигласан байна.
Байгалийн олон шалгуурыг даван амжилттай газардна гэдэг гайхалтай амжилт юм.
Зөвхөн Америкчууд л өнөөг хүртэл Ангараг гариг дээр буух чадварыг эзэмшсэн байдаг. Туршиж үзсэн бусад бүх улсууд гадаргуу дээр гарсны дараахан осолдсон эсвэл холбоо тасарсан мэдээлэлтэй байдаг байв.
БНХАУ-ын дарга Ши Зиньпин тусгай мэндчилгээндээ илгээлтийн багийнхны "онцгой амжилтанд" баяр хүргэлээ.
Тэрээр "Та бүхэн сорилт бэрхшээлийг даван туулах зоригтой байж, төгс төгөлдөр байдлыг эрэлхийлж, манай улсыг сансрын эрэл хайгуулын дэвшилтэт эгнээнд оруулсан" гэжээ.
Робот албан ёсоор Бээжингийн цагаар бямба гарагийн 07:18 цагт (Баасан гарагийн 23:18 цагт) газардсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Нарны зай хураагуураа задалж, дэлхий рүү дохио илгээхэд 17 минут зарцуулжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com