Өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн үл ойлголцол, мөргөлдөөн агаараас цохилтоор үргэлжилж байна. Израиль Палестины исламын бүлэглэл ХАМАС-ын хэд хэдэн командлагчийг хөнөөж, Газад газраар довтолж болзошгүй байгааг мэдээллээ. Хэт хилэгнэсэн палестинчууд хариуд нь Израилийн өмнөд хэсгийн хотууд руу 1000 гаруй пуужин харваж хариу барьжээ.
Израилийн цэргийн албан тушаалтны хэлснээр явган цэргийн гурван бригад “хамгийн муу нөхцөлд бэлэн байхаар бэлтгэж байна” гэж мэдэгдэж, агаараас бөмбөгдөлтийг дагаж газраар дайралт хийж болзошгүйг баталлаа. Израилийн хамгийн сүүлийн ажиллагаа нь ХАМАС-ын цэргийн жигүүр, Газад үйл ажиллагаа явуулдаг Палестины зэвсэгт бүлэглэлийн нэг болох Кассам бригад руу чиглэжээ.
Израилийн хоёр өдрийн цохилтоор дор хаяж 53 палестин, түүний дотор 14 хүүхэд амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан гэж Палестины эрүүл мэндийн албаныхан мэдээлэв. Пуужингийн довтолгооны үеэр долоон хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэж Израилийн эрүүл мэндийн албаныхан мөн мэдээлэв.
АНУ-ын нэгэн ахмад дипломатч Ойрхи Дорнод руу явж, Израиль, Палестины удирдагчидтай уулзаж, байдлыг намжаахыг уриалав. Ойрхи Дорнодын асуудлаарх НҮБ-ын элч Тор Уеннесланд хэлэхдээ, нөхцөл байдал хүндэрч өргөн цар хүрээтэй дайн болж байна гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com