Даваа гаригийн өглөө Израилийн офицерууд Исламын шашны хамгийн ариун газруудын нэг болох Акса сүм хийдийн цогцолбор руу нэвтэрч, мөргөл үйлдэж байсан палестинчууд довтолжээ. Цугласан олон гарт таарснаа офицерууд руу чулуудаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан байна. Энэ үйл явдлын дараа олон зуун хүн эмнэлэгт хүргэгджээ.
Мөн өдрийн орой Газын зэвсэгт дайчид Иерусалим руу пуужин харвасан бөгөөд Израилийн арми хариуд нь агаараас цохилт өгчээ. Хэдэн сарын турш харьцангуй тайван байсан хоёр орны энгийн иргэд буцаад улаав бүс шилжжээ.
Харвасан пуужингийн хариуцлагыг Хамас бүлэглэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, сүм хийд рүү дайрсны хариуд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгджээ.
Израильчууд болон Палестинчуудын хоорондох ширүүн тулааны зарим нь намжих шинжгүй байна. Мягмар гаригт Израиль Газ болон Хамасд үхлийн аюултай цохилт дахин өгчээ. Палестины зэвсэгт бүлэглэл Тель-Авив болон Израилийн бусад хотуудыг их хэмжээний пуужингаар харважээ.
Израиль энэхүү дайралтаар Газад Хамас оффисын цамхаг болон 13 давхар орон сууцны барилгыг цохигдож, сүйдсэн байна. Оройн 21 цаг өнгөрсний дараахан зэвсэгт дайчид дахин Тель-Авив руу пуужингаар буудаж, үүнийг агаарын цохилтын хариу арга хэмжээ гэж нэрлэжээ. Тель-Авив руу харвасан нэг пуужин хотоос урагш хоосон автобус руу дайрч арав орчим хүн шархаджээ.
Өнгөрсөн даваа, мягмар гаригт Израйлийн 130 орчим удаагийн цохилтонд дор хаяж 26 палестин хүн есөн хүүхэд амиа алдсан гэж Газын эрүүл мэндийн ажилтнууд мэдээлээд байна. Мягмар гаригт Израилийн далайн эргийн Ашкелон хотыг цохисноор Израильд хоёр хүн амиа алджээ.
Энэ долоо хоногт болсон хүчирхийллийг шууд өдөөсөн хүчин бол ням гаригт болсон христ, лал, иудейчүүдийн шашины ариун газар болох Акса сүмийн байр руу дайрсан хүчнийхний дайралт байж болзошгүй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com