Хятадад шилэн гүүрний хавтангууд хүчтэй салхинд цохиулсны дараа нурж эхэлжээ. Энэ үед шүүрэн дээр алхаж явсан нэг хүн гүүрнээс зуурч амьд үлджээ.
Тус үйл явдал өнгөрсөн баасан гаригт Хятадын зүүн хойд хэсэгт орших Пиян уулын 100м өндөр байрлах гүүрэн дээр болсон байна.
Шилэн шалны хэд хэдэн хэсэг 150 км цаг хүртэл хурдтай салхинд цохигдсон гэж албаныхан мэдээлэв.
Хятад улс 2300 орчим шилэн гүүр, олон тооны шилэн гарцтай аж. Эдгээр шилэн гүүр нь гадна болон дотоодын жуулчдыг татах зорилготой юм.
Олон нийтийн сүлжээгээр тархсан зураг дээр тухайн эр гүүрнээс зүүгдчихсэн байгааг харуулсан байна.
Аврах ангийн ажилчид газар дээр нь очиж түүнийг аврахаар шуурхай ажилласан бөгөөд аз болоход аврах багийнхны хүчээр аюулгүй эсэн мэнд аврагджээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Хохирогчийг ажиглалт байлгаж хэсэг харзнахаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо "сэтгэл хөдлөлийн болон бие махбодийн байдал тогтвортой" болсон гэж эмнэлгээс мэдэгдсэн байна.
Weibo хуудсанд мэдээлснээр Лонжинг хотын энэ бүсийг хаасан байна. Хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлжээ.
Харамсалтай нь энэ бол Хятадад шилэн гүүрний ослоос улбаатай анхны тохиолдол биш юм. 2018 онд Хэбэй муж аюулгүй байдлын шалгалт хийж гүүр, явган хүний зам, үзэх тавцан зэрэг 32 шилэн үзмэрүүдийг хааж байжээ.
Мөн энэ бүс нутгаас гадна 2019 онд Гуанси мужид шилэн гулгуураас унаж нэг хүн нас барж, зургаан хүн гэмтэж байсан байна.
Б.Бүжлхамаа
www.bbc.com