x

Афганистанд болж буй халдлагууд охид, бүсгүйчүүдийг чиглэж байна

Кабул дахь ахлах сургуулийн гадаа хүчтэй дэлбэрэлт болж 50 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн шархадсаны ихэнх нь өсвөр насны охид байжээ. Энэхүү халдлага нь АНУ тус бүс нутгаас цэргээ гаргаснаар өдий хүртэл босгосон нийгмийн ололт амжилт, ялангуяа эмэгтэйчүүд, тэдний боловсрол эмзэг байдалд орох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгааг онцолсон юм.

Ахлах сургуульд өглөө нь хөвгүүдийн, үдээс хойш охидын хичээл ордог байна. Охидууд ангиас гарах үед яг 16 цагийн орчимд автомашинаас бөмбөг дэлбэрчээ. Оюутнууд яаран гарч ирэхэд дахин хоёр бөмбөг дэлбэрсэн гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн ордон талибуудыг буруутгаж, тэд хариуцлагыг үгүйсгэж, халдлагыг буруушааж байна. Энэхүү аллага нь Америкийн цэргүүд гарахтай зэрэгцэн эвлэрэл гэхээсээ илүү эмх замбараагүй байдал үүсгэж, найдвараас илүү айдас түгшүүртэй байгаа нь бодит байдал хэцүү байгааг илтгэж байна.  

Энэхүү бөмбөгдөлт Талибанчуудад хавчуулагддаг үндэстний цөөнх болох Шиит Хазара хороололд болжээ.

Хохирогч охины аав "Ганц сонголт бол буу барих явдал юм. Бид дөнгөж 11 настай охиноо оршууллаа. Тэр минь яг ямар буруутай юм бэ” гэж хэлжээ.

Олон иргэд Талибанчууд удахгүй засгийн эрхийг авах гэж оролдох болно гэж айж байна. Босогчид Афганистаны засгийн газартай энхийн гэрээ байгуулах магадлал багатай байсан ч тэдний хатуу ислам шашинтнууд, тэр дундаа охидыг сургуульд оруулахгүй байх нь дахин гол урсгал болж магадгүй юм.

Афганистанд сүүлийн долоо хоногт 140 гаруй засгийн газрыг дэмжигч, 44 энгийн иргэн амь үрэгдсэн нь Аравдугаар сараас хойш долоо хоногт амиа алдсан хүмүүсийн хамгийн өндөр тоо юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 7 цаг 23 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 7 цаг 24 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 7 цаг 28 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 7 цаг 31 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 7 цаг 33 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 7 цаг 36 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 цаг 39 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 7 цаг 42 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 10 цаг 34 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 11 цаг 1 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 11 цаг 5 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 11 цаг 8 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 11 цаг 11 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 11 цаг 12 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 11 цаг 13 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 11 цаг 14 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 11 цаг 16 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 11 цаг 17 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 18 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 11 цаг 19 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top