Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) БНХАУ-ын төрийн өмчит Sinopharm компанийн хийсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимоор зөвшөөрөл олголоо.
Энэ бол өрнөдийн бус орны ДЭМБ-ын дэмжлэгийг авсан анхны вакцин юм.
ДЭМБ өмнө нь зөвхөн Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna нарын үйлдвэрлэсэн вакциныг зөвшөөрсөн байсан. Нөгөө талд олон улс орнуудын эрүүл мэндийн зохицуулагч байгууллагууд, ялангуяа Африк, Латин Америк, Ази дахь ядуу улсууд нь хятад вакциныг ашиглахыг зөвшөөрсөн байдаг.
Олон улсын хэмжээнд дэлгэсэн дата хязгаарлагдмал, бага хэмжээтэй байсан тул Хятадын хэд хэдэн вакцины үр нөлөө тодорхойгүй байсаар ирсэн.
Гэхдээ ДЭМБ-аас баасан гаригт Синофармын вакциныг аюулгүй байдал, үр нөлөө, чанарыг баталгаажуулсан гэж мэдэгдэв.
ДЭМБ-аас ингэж вакцины тоог нэмэх нь "эрүүл мэндийн ажилчид болон эрсдэлт бүлгийн хүн амыг хамгаалахыг эрмэлзэж буй улс орнуудад Ковид-19 вакцины хүртээмжийг хурдасгах боломжтой" гэж мэдэгджээ.
Вакциныг 18 ба түүнээс дээш насныханд хоёр тунгаар хийхийг зөвлөж байна.
Синовакийн бүтээсэн өөр нэг Хятадын вакцины талаар ойрын өдрүүдэд шийдвэр гарах төлөвтэй байгаа бол Оросын "Спутник V" вакцины үнэлгээ хийгдэж байна.
Хятад вакцин хэрхэн ажилладаг вэ?
Хятадын хоёр вакцин нь одоо ашиглаж байгаа бусад ковидын, ялангуяа Pfizer, Moderna вакцины зарим вакцинаас эрс ялгаатай юм.
Илүү уламжлалт аргаар боловсруулсан бөгөөд эдгээрийг идэвхгүйжүүлсэн вакцин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь вирусын эсрэг дархлааг үүсгэхийн тулд амьгүйжүүлсэн вирусын багахан хэсгийг ашигладаг гэсэн үг юм.
Харьцуулбал BioNtech/Pfizer ба Moderna вакцинууд нь mRNA вакцин юм. Энэ нь коронавирусийн генетикийн кодын нэг хэсгийг биед тарьж, түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх дархлааг сургадаг гэсэн үг юм.
Их Британийн AstraZeneca вакцин нь өөр нэг төрлийн вакцин бөгөөд шимпанзегаас гаралтай ханиадны вирусын хувилбарыг коронавирусийн хуваалцсан генетикийн материалыг агуулсан байдлаар өөрчилдөг. Тарилга хийсний дараа дархлааны тогтолцоонд жинхэнэ вирустай хэрхэн тэмцэх талаар зааж өгдөг.
BioNTech/Pfizer ба Moderna-ийн үр ашгийн түвшин 90 хувь ба түүнээс дээш байдаг бол AstraZeneca jab 76 хувь орчим байдаг гэж үздэг.
Дөрөвдүгээр сард Хятадын өвчний хяналтын дээд албан тушаалтан тус улсын Ковидын вакцины үр нөлөө бага байна гэж мэдэгдсэн боловч хожим нь түүний тайлбарыг буруу тайлбарласан гэж зүтгэсээр байгаа.
Б.Бүжлхамаа
www.bbc.com