Мьянмарын ардчилсан улс болох оролдлого цэргийн эргэлтээр хязгаарлагдаад гурван сар өнгөрч байна. Энэ хугацаанд буцаад өнгөрсөн рүүгээ ухарчихсан мэдрэмж эргэж ирэв. Цэргийн жанжин мьянмар нэршлээр Шинэ “хунта” терроризмын хаанчлалд дахин хүчээ нэгтгэж байна.
Цэргүүд шөнө орой энгийн иргэдийн хаалгыг нүдэж, дүүгүүр, винтов барин баривчлах, хулгайлах, танхайрах зэрэг үйлдлүүдийг хийж байна. Шорон дахин яруу найрагчид, Буддын шашны лам хуврагууд, улс төрчдөөр дүүрчээ. Олон зуун залуус алга болсон. Шөнийн цагаар эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэвтрүүлэг гарч байгаа бөгөөд эфирт олон хүн царай хөхөрсөн харагдана.
Мьянмараар тархсан энэ бүх айдсын хувьд төрийн эргэлтийг эсэргүүцэх чадвар улам л хатуурсан байна. Үүнд үндэсний ажил хаялт, иргэний дуулгаваргүй байдал хөдөлгөөнийг багтаасан нь эдийн засгийг саажилттай болгожээ. Банк, эмнэлгүүд бүгд хаалттай байна.
"Мьянмар хөршүүд нь тэдэнд (цэргийнхэнд) мэдээллэчихнэ тэгээд ямар ч шалтгаангүйгээр баривчлагдахаас маш их айдаг байсан өнөөх хуучин муу цаг үе рүүгээ буцаж байна" гэж эсэргүүцэлд оролцсоны дараа нуугдаж байгаа цагдаагийн хуучин ажилтан хэлэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com