Олон улсын олимпийн хороо тамирчид болон албан тушаалтнуудад зориулсан Ковид-19 вакцины тунг Pfizer, BioNTech-ээс авахаар тохиролцсоноо зарласан. Ингэснээр Олимпод оролцох баг тамирчид долдугаар сард Японд ирэхээсээ өмнө вакцинд бүрэн хамрагдах болно.
Энэ бол наадмыг зохион байгуулахыг хүсэхгүй байгаа Японы үл итгэгч олон нийтийн санаа зовнилыг арилгах хамгийн сүүлд гаргасан хүчин чармайлт юм. Одоогоор Японд байгаа хүмүүсийн дөнгөж 1 хувь нь вакцинд хамрагдсан байна.
Шинэ хөтөлбөрийн хамт Олон улсын олимпын хороо мөн Хятадын вакцины тунг худалдан авч тараана гэдгээ зарлав. Гэхдээ олимпын наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид, албан тушаалтнууд болон бусад хүмүүсийг Японд ирэхээсээ өмнө заавал вакцинд хамруулах ёстой гэсэн журам одоог хүртэл гараагүй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com