Хятад улсын цахилгаан автомашины үйлдвэрүүд дэлхийн бусад бүх үйлдвэрлэгч орнуудын хүчийг нэгтгэчихсэнтэй тэнцүү хурдаар ажиллаж байгаа бөгөөд жилд найман сая автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Эрсдэл бий, гэхдээ Хятад улс байр сууриа олж чадвал цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тал дээр улам бүр анхаарч байгаа дэлхийд учраа олчихно. Үйлдвэрлэгчид дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдаас босгосон тэрбум доллараараа зах зээл дээр хэдий нь нийлүүлэгдсэн автомашин үйлдвэрлэгчдийг ялж байна.
Тус улс аль хэдийн цахилгаан автомашины дэд бүтэцтэй болсон бөгөөд дэлхийн хэмжээний автомашин үйлдвэрлэгч Фолксваген Хятадад илүү олон үйлдвэр барьж байна.
Цахим худалдааны аварга том Алибаба болон төрийн өмчит хоёр пүүс цахилгаан автомашины хамтарсан үйлдвэр байгуулжээ. Тус IM Motors ирэх жил автомашинаа үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Buicks, Volkswagens, Mercedes-Benzes гэх мэт илүү алдартай брэндүүд замыг дүүргэж байгаа ч гэсэн Хятадын олон шинэ компаниуд хэрэглэгчид өөрсдийн сонсоогүй шинэ компаниудын машинд 40,000 ба түүнээс дээш доллар зарцуулана гэж бооцоо тавьж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com