Фпайзерийн хэлснээр тэдний Ковид-19 вакцин энэ оны эхний гурван сард 3.5 тэрбум долларын орлого олсон нь нийт зардлын бараг дөрөвний нэг юм.
Компани нарийвчлан мэдээлэл өгөөгүй боловч ашгийн хэмжээ өндөр буюу 20 хувь орчим байх болно гэж таамаглаж байна. Энэ нь урьдчилсан дүнгээр вакцин эхний улиралд 900 орчим сая долларын ашиг олох боломжтой гэсэн үг.
Фпайзер олон тооны хүний амь насыг аврах технологийг бүтээсэн гэдгээрээ алдартай. Гэхдээ түүний вакцин дэлхийн баячуудад хувь тэнцүүлсэн бусаар хүрч байгаа нь ядуу орнуудад "дэлхийн бусад орнуудтай адилхан нэвтрэх боломжийг" олгох гэсэн ДЭМБ-ын гүйцэтгэх захирлын амлалттай зөрчилдөж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар чинээлэг орнууд дэлхий даяар тарьсан 700 сая гаруй тун Ковид-19 вакцины 87-аас дээш хувийг эзэлж, харин ядуу орнууд ердөө 0.2 хувийг нь авсан гэж ДЭМБ-аас мэдээлэв.
Баян, ядуу орнуудын хоорондох вакцинжуулалтын түвшний эрс ялгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлэхтэй адил хэмжээний сорилттой нүүр тулгаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com