Дани улс "Johnson&Johnson" компанийн хөгжүүлсэн коронавирусийн эсрэг вакциныг хүн амаа дархлаажуулах үндэсний хөтөлбөртөө ашиглахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Тус вакцинаас 7 сая тунг захиалаад байсан ч дархлаажуулалтдаа ашиглаж эхлээгүй байсан байна.
"Johnson&Johnson" вакциныг цусны бүлэгнэл, судасны бөглөрөл үүсгэх хүндрэл дагуулах эрсдэл гарч болзошгүй гэдэг шалтгаанаар уг шийдвэрийг гаргажээ. Дани улс Астразенека вакциныг мөн дархлаажуулалтандаа ашиглахаас татгалзсан билээ.
Өнгөрсөн Дөрөвдүгээр сард АНУ-ын зохицуулах байгууллагынхан "Johnson&Johnson"-ийн вакциныг ашиглахыг хориглохоор төлөвлөж байсан. Гэвч Америкийн хүнс эмийн чанарын агентлаг тус улсад "Johnson&Johnson"-ийн 6,8 сая тун вакцин хийхэд судасны бөглөрөл үүссэн 6 тохиолдол гарсан учир хүндрэл эрсдэл багатай гэж дүгнэж байсан юм.
"Johnson&Johnson" вакциныг Астразенекагийн вакцинтай адил технологиор хөгжүүлж үйлдвэрлэсэн юм.