Эрдэмтэд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ-д сүргийн дархлаа тогтохын тулд хүн амын 80-аас доошгүй хувь нь коронавирусаас хамгаалагдсан байхаар босго тооцоологдсон байна. Уг тооцооллоор харамсалтай нь ойрын хэдэн жилдээ сүргийн дархлаа тогтохгүй нь ээ.
Харин вирусын хэмжээ улам жижгэрч, жил орчим эргэлддэг илүү зохицуулалттай аюул занал болох магадлалтай байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хичнээн жижиг болох нь тухайн үндэстэн, дэлхийн аль хэсэг нь вакцинд хамрагдаж, вирус хэрхэн хувьсахаас хамаарах аж.
"Энэ бол үнэхээр сэтгэлгээний өөрчлөлт, гэхдээ энэ нь бид цөхрөнгөө барна гэсэн үг биш юм" гэж шинэ тооцооллын талаар мэдээлсэн Апоорва Мандавилли Нью Йорк Таймсын Коронавирусийн товч мэдээллийн товхимолд ярихдаа дурьджээ.
Вакцинжуулалт, ялангуяа хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүсийг дархлаажуулах нь өвчний дэгдэлтийг хязгаарлах түлхүүр болно. Энэ вирусыг нэг хоёр үе дамжин нийтлэг ханиад шиг болох зорилго тавьжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com