Мексико хотод галт тэрэг явж байхад метроны гүүрэн гарц нурсны улмаас дор хаяж 15 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж, бэртсэн гэж албаныхан мэдээлэв.
Галт тэрэгний замд хэд хэдэн метро явж байсан бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Зам дээр зорчиж байсан нэг машин одоогоор дарагдсан гэсэн мэдээлэл байна.
Аврах албанынхан болон гал сөнөөгчид даваа гаригийн орой ослын дараа дарагдсан, гацсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Метроны 12 шугамын Оливос өртөөн дээр гүүрэн гарц нурж байгааг харуулсан аймшигт бичлэгүүд цахим орчинд гарчээ.
Б.Бүжлхамаа
ww.bbc.com