Дөрвөн сансрын нисгэгч олон улсын сансрын станцаас ням гаригт SpaceX Crew Dragon сансрын хөлөг дэлхийдээ эсэн мэнд Мексикийн буланд шүхрээр буусан гэж НАСА мэдээлэв.
Багийн гишүүд - НАСА-гийн Майкл Хопкинс, Виктор Гловер, Шеннон Уокер, Японы Соичи Ногучи нар Флорида дахь Кеннедийн сансрын төвөөс Арваннэг дүгээр сарын 15-нд SpaceX Falcon 9 пуужингаар хөөрч байсан.
Тэдний буцаж ирсэн энэхүү үйлдлээр НАСА ба Элон Маскийн SpaceX компанийн түншлэлээр бүтээсэн Crew Dragon сансрын хөлөг станц руу нисэх багийн анхны эргэлтийн даалгаврыг дуусгасан гэж агентлаг мэдэгдэв.
Төр болон хувийн хэвшил хамтарч тус төсөл дээр амжилттай ажиллаж байгаа нь хамгийн том ахиц байлаа хэмээн онцолжээ.
Б.Бүжлхамаа
www.reuters.com