Өнгөрсөн баасан гарагт болсон Еврейчүүдийн наадмын үеэр 45 эрэгтэй олны хөлд дарагдан амь насаа алджээ. энэ олон хүн дунд бага насны хүүхдүүд мөн байсан байна. Израильд өнөөдөр үндэсний гашуудлын өдөр болж байна.
Израилийн хойд хэсэгт орших Мерон уулын ойролцоо орших Лаг Б'Омер шашны фестивалийн үеэр 150 орчим хүн хэт олон хүнтэй байсны улмаас хүмүүсийн хөлд дарагдаж, гэмтсэн байна.
Цугларалтад 100 орчим мянган еврейчүүд оролцжээ.
Хохирогчдыг бүгдийг нь тогтоосон бөгөөд тэдний дунд 12 өсвөр насны хүүхэд байжээ.
Олон нийтийн бүх барилгын тугуудыг хагас бөхийлгөн буулгаж, концерт, спортын арга хэмжээг түр хойшлуулав.
Еврей уламжлал ёсоор шива хэмээн алдаршсан долоо хоногийн турш үргэлжилдэг оршуулгын ёслолыг эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн зориулан хийж байна.
Нас барсан хүмүүсийг таних ажлыг Еврейчүүдийн амралтын өдөр буюу Хүндэтгэлийн өдрийг тэмдэглэхээр баасан гарагийн орой 24 цагийн турш түр зогсоосон. Бямба гаригаас эхлэн оршуулгыг үйл ажиллагаа эхэлжээ.
Тус арга хэмжээнд 36 настай Авигдор Хаут Мерон гэх эрхэм хоёр хүүгээ дагуулан ирсэн байна. Хүмүүсийн хүчтэй урсгалын голд хоёр хүүтэйгээ явж байсан үеэ тайлбарлахдаа тэрээр "Бидний эргэн тойрон, ардаас хүмүүсийн давалгаа түрээд ирсэн. Гурвуулаа унасан. 10 настай хүү маань хажууд унахдаа "Ааваа, би үхэж байна" гэж хэлсэн, гэхдээ тэсэж үлдсэн. Үүнийг би гайхамшиг хэмээн бодож байна" гэв.
Харин түүний хавирга хугарч, шагай нь мултарсан байна. Гэвч түүний 13 настай хүү Едидяа амиа алджээ. Авигдор Хаут Мероны хүүг Тель-Авивын ойролцоох Бней Брак хотод биеийг нь чулуун хавтан дээр хэвтүүлж "Би чиний биеийн өчүүхэн хэсгийг ч гэсэн сурч боловсрох, ариун чин бишрэлтэй байгаасай гэж хүсч байсан" хэмээн шивнэжээ.
Бямба гаригт дор хаяж 20 хүн эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа гэж Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа бөгөөд тэдний олонх нь хүндэвтэр, хүнд байдалтай байна.
Маген Дэвид Адомын аврах агентлагийн мэдээлснээр 2200 гаруй хүн шархадсан хүмүүст туслахын тулд цусаа хандивласны дотор Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху байгаа гэнэ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com