Афганистанд бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан 30 хүний дунд ахлах сургуулийн сурагчид байгаа гэж орон нутгийн албаныхан мэдээлэв.
Тэсрэх бөмбөгийг баасан гаригийн орой Логар мужийн төв Пуль-э-Алам хотод оюутнуудын байрлаж байсан зочид буудлын ойролцоо дэлбэрчээ.
Гэрчүүд дээвэр нурж, хохирогчид хог хаягдалд дарагдсаныг тухай ярьж байв.
Исламын шашны ариун Рамадан сард хүмүүс мацаг барьж байгаа тул аль ч бүлэглэл энэхүү дэдбэрэлтэд хамаагүй гэв.
Афганистанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын цэргүүд Есдүгээр сарын 11-ний дотор гарна гэж мэдэгдсэнээс хойш хүчирхийлэл газар авч эхэлжээ.
Орон нутгийн цагаар 19:00 цагийн орчим (GMT 15:30) орчим болсон дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн барилга эвдэрч, үүний дотор иргэний зочид буудал оржээ.
Амиа алдсан хүмүүсийн зарим нь их сургуулийн элсэлтийн шалгалтанд орохоор бэлтгэж байсан дунд сургуулийн сурагчид байсан гэж Логар мужийн зөвлөлийн дарга Хасибулла Станекзай хэлэв.
90 орчим хүн шархадсан гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тарик Ариан мэдэгдэв.
Түүний хэлснээр дэлбэрэлт нь эмнэлэгт болон орон сууцны байшин зэрэгт өргөн тархаж, хохирол учруулсан байна.
Тэрээр "Байшингийн дээвэр нурж, хүмүүс хог хаягдалд дарагдлаа. Аюулгүй байдлын алба гацсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна" гэсэн юм.
Олон нийтийн сүлжээнд тархаж буй бичлэгт хохирогчдыг нурангин дороос татаж байгааг харуулсан байна.
Ойролцоох эмнэлгийн нэг тасаг дэлбэрэлтэд бүрэн өртжээ.
Кабул дахь Британийн элчин сайдын яам халдлагыг буруушааж, "энгийн иргэдийн эсрэг хийж буй энэхүү утгагүй хүчирхийллийг зогсоох ёстой" гэжээ.
АНУ-ын цэргийнхэн Афганистанаас үлдсэн цэргээ албан ёсоор гаргаж эхлэхээс нэг хоногийн өмнө дэлбэрэлт боллоо.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамптай зэвсэгт бүлэглэлүүд хэлэлцээрийг хэвээр үлдээвэл бүх цэргүүд энэ сарын 1-ний дотор эх орноосоо гарахаар тохиролцсон гэрээ байгуулсан Талибанчуудын уурыг хүргэсэн юм.
Тус улсад сүүлийн саруудад зэвсэгт дайчдын хүчирхийлэл, тэр дундаа энгийн номхон иргэд хохирох нь ихэсчээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com