Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өлсгөлөн зарласнаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарах гэтэл засгийн газар дахин шахалтанд оруулсан гэж түүний хамтрагчид мэдэгдэв.
Тэд Навальныйгийн 40 бүс нутагт байрлах оффисоос бүрдсэн сүлжээг татан буулгахаар төлөвлөж байгаа гэв.
Энэхүү алхам нь Ерөнхийлөгч В.Путины эсрэг дотоодын эсэргүүцлийг далд хэлбэрээр алга болгож буй явдал юм. Прокурорууд түүний хөдөлгөөнийг экстремист байгууллага гэж зарлахыг эрмэлзэж байгаа тул Навальныйгийн туслах энэ шийдвэрийг зайлшгүй хийх ёстой гэж мэдэгджээ
Навальный өөр асуудлаар болсон шүүх хуралдаан дээр шоронгоос цахимаар холбогджээ. Тэрээр 24 хоногийн өлсгөлөн зарласны дараа маш их царай алдсан харагдаж байв. Алексей Навальный шүүгчид хандан үг хэлсэн юм. Тэрээр "Танай хувцасгүй эзэн хаан ялалтын тугийг хулгайлсан. Танай бүх эрх мэдэлтнүүд эзлэгчид, урвагчид" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)