2021 оны эхний гурван сард АНУ цар тахлаас үүдэлтэй эдийн засагт учруулсан зарим үр дагаврыг арилгасан байна. Хэрэглэгчийн зарцуулалт 2.6 хувиар өсч, нэгдүгээр улирлын өсөлтийн хурд 6.4 хувьд хүрчээ. Эдийн засагчид энэ улиралд эдийн засгийн ерөнхий идэвхжил цар тахлын өмнөх түвшин хүртэл эргэж өсөж магадгүй гэж таамаглаж байна.
Ерөнхийлөгч Байден Конгресст хэлсэн үгэндээ зарлагынхаа том багцыг зөвтгөснөөс нэг хоногийн дараа ДНБ нилээн хүчтэй гарч ирсэн нь АНУ Хятадтай ана мана өрсөлдөж байгааг илтгэнэ гэсэн юм.
Тэрээр "АНУ-ын ажилчид цахилгаан машин, батерейны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж чадахгүй гэсэн ямар ч шалтгаан байхгүй" гэжээ. АНУ Хятадыг гүйцэж түрүүлэх чадвартай, ногоон хөтөлбөр нь ажлын байр бий болгоно хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Байден хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг АНУ руу буцааж шилжүүлэх, 5G сүлжээ, хиймэл оюун ухаан, дэвшилтэт робот дээр анхаарлаа төвлөрүүлэх дэд бүтцийн төлөвлөгөө зэрэг хоёр том зардлын багцыг танилцуулжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com