Хятад улс хүн амын хөгшрөлт, тэтгэврийн сан багатай тул тэтгэвэрт гарах хугацааг хойшлуулахаар буюу уртасгахаар төлөвлөж байна. Одоо эмэгтэйчүүдийн хувьд 50 эсвэл 55, эрэгтэйчүүдийн хувьд 60 настайтай тэтгэвэрт гарч буй. Гэвч энэ санаа нийтийн дунд газар авсангүй, мөн маш том хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Ахмад хүмүүс амласан хугацаанаас илүү урт хугацаанд ажиллана гэж байгаа бол залуу хүмүүс аль хэдийнэ ширүүн байгаа ажлын байрны төлөөх өрсөлдөөн улам ширүүснэ гэж санаа зовж байна.
Хятад улс ирэх сард "Хууль ёсны тэтгэврийн насыг аажмаар хойшлуулна" гэж мэдэгдсэн. Хүн ам нь сааралтаж, төрөлт буурч байгаа нь ажиллах хүч багасч байна гэсэн үг юм. Тус улсын тэтгэврийн үндсэн сан 2035 он гэхэд дуусна гэж 2019 оны тайланд заажээ.
Хятадын засгийн газар 2015 онд олон нийтийн эсэргүүцлийн дор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа орхисон. Энэ удаад улс орны хамгийн тулгамдсан асуудлуудыг дагаж, шийдвэрлэхээр шийдсэн бололтой гэж ажиглагчид хэлэв.
Энэхүү мэдэгдлийн дараа тэтгэвэрт гарахтай холбоотой сэдвүүд Хятадын нийгмийн сүлжээнд олон өдрийн турш тэргүүлэх сэдэв болж, хэдэн зуун сая үзэлт, шүүмжлэлтэй сэтгэгдлүүд нэмэгдсээр байна.
Хятадын одоогийн стандартыг 1950-иад онд дундаж наслалтыг дунджаар 40-н насны эхэн үе гэж тогтоож байжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com