Ковид-19-ийн эсрэг бүрэн вакцин хийлгэсэн жуулчид энэ зунаас эхлэн Европын холбооны орнуудаар аялах боломжтой болно гэж гүйцэтгэх байгууллагын тэргүүн Таймс сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Дэлхийн хэд хэдэн оронд вакцинжуулалтын хурдацтай явагдаж байгаа байдал, тэдгээр орны эрх баригчид болон Европын холбоонд байгаа хүмүүсийн яриа хэлэлцээ нь тив далай дамнасан амралт, аялал жуулчлалыг сэргээж чадах бодлогын өөрчлөлтийг ярилцах боломжийг олгоно.
"Европын холбооны эрүүл мэндийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакциныг хийлгэсэн бүх хүмүүсийг 27 гишүүн улс болзолгүйгээр хүлээн авна" гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен хэллээ.
Гэхдээ эдгээр вакцинд Орос, Хятад улсын үйлдвэрлэсэн вакцинаас бусад вакцин бүгд орж байгаа юм.
Яг тодорхой цаг хугацааг бодит болоогүй боловч дээд түвшний ийм мэдэгдэл чухал ач холбогдолтой юм. Исланд, Грек, Хорват улсууд ч мөн вакцин хийлгэсэн зуны жуулчдыг нэвтрүүлэх боломжтой гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (2)