Багдадад бямба гаригт хүчилтөрөгчийн баллон дэлбэрсний улмаас гал гарч, 80 гаруй хүн нас баржээ.
Гал хотын ядуу хорооллуудын нэгт байрлах Ковид-19 өвчтнүүдэд зориулсан эмнэлэгт гарсан бөгөөд утаа мэдрэгч, ус шүршигч систем, галын хоолой аль нь ч байхгүйгээс болж эмнэлэг бүрэн шатжээ. Энэ талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.
Европын холбооны комиссын энэ оны эхнээс гаргасан тайланд, цар тахлын үед хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдсэн тул эмнэлгүүдэд гарч болзошгүй галын аюулын талаар анхааруулж байсан байна.
Өнгөрсөн жил дэлхий даяар нэмэлт хүчилтөрөгчтэй холбоотой эмнэлгийн гал түймэрт бараг 70 хүн амиа алджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com