Олон улсын эрлийн багууд өнгөрсөн долоо хоногт Балийн ойролцоо живсэн 53 хүн тээвэрлэж явсан тэнгисийн цэргийн шумбагч онгоцны хог хаягдал, тасарсан хэсгүүдийг олжээ. Индонезийн цэргийн албаныхан амьд үлдсэн хүн нэг ч байхгүй байна гэж мэдээллээ.
Ням гаригт Индонезийн албаны хүмүүс цэргийн сургуулилт хийж байсан шумбагч онгоц 838 метрийн гүнд гурван хэсэгт хуваагдсан болохыг баталсан байна. 44 настай тус хөлөг онгоц нь ердөө 500 метрийн гүний даралтыг тэсвэрлэх чадвартай байсан бөгөөд нийт 34 хүнийг багтаах боломжтой. Гэвч шумбагч онгоцонд 53 хүнтэй баг бүрэлдхүүн байжээ.
Индонезийн цэрэг, тагнуулын шинжээч хэлэхдээ анхны сургуулилт амжилтгүй болсоны дараа хөлөг онгоцыг дахин албадан ажиллуулахаар "тушаал" өгсөн гэж хэлснээр "Шумбагч онгоцонд засвар үйлчилгээ хийх хангалттай цаг байсан уу" гэсэн асуулт гарч ирсэн юм.
Гэвч албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com