Европын холбоо вакцин үйлдвэрлэгч AstraZeneca-ийн эсрэг хэрэг үүсгэхэд бэлэн болж байна гэж ЕХ-ны зургаан дипломат мэдэгдэв.
AstraZeneca Европын Холбоонд анх удаа тооцоолсон тунгийн тоог илгээж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч ЕХ-ны уурыг хүргэсэн байна. Эхний улирлын эцэс гэхэд тус компани ЕХ-ны гэрээнд амласан 100 сая тунгаас ердөө 30 сая тунг нийлүүлсэн байна. Энэ хомсдол нь ЕХ-ны улс орнуудад вакцинжуулах кампанит ажилд ихээхэн саад учруулч байгаа юм.
Тус компани ЕХ-ны гэрээнд баталгаажуулсан 300 сая тунг бүхэлд нь хүргэх ёстой байсан бол энэ оны хоёрдугаар улирлын эцэс гэхэд ойролцоогоор 70 сая тунг хүргэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн лхагва гаригт ЕХ-ны Элчин сайд нарын уулзалтын үеэр Комисс энэ асуудлыг хөндөж, Европын холбооны орнуудын дийлэнх нь тус компанид коронавирусийн эсрэг вакцины тунг үлэмж хэмжээгээр дутуу хүргэсэн гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргахыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Гэсэн хэдий ч Герман, Франц зэрэг 5-6 улсууд AstraZeneca-ийн эсрэг шүүхэд хандах асуудалд санаа зовж, эсрэг байр суурьтай байгаа гэж хэд хэдэн дипломат мөн мэдэгджээ. Сэтгэл түгшээж байгаа нэг зүйл бол нэг дипломатчийн тайлбарласнаар ЕХ илүү их тунгаар энэ вакцин үйлдвэрлэгчийн вакциныг хэрэглэсэн гэсэн баталгаа шүүхэд өгөхгүй гэсэн үг юм.
Нөгөөтэйгүүр "AstraZeneca-н үйлдвэрт вакцин байхгүй гэж хэлвэл бид практик утгаараа юу хийж чадах вэ. Зарим улс орнууд үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэлгүй байна" гэж үзэж буй дипломатч мөн байна.
Цаашилбал, зарим элчин сайдууд шүүхэд хандах нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулж, энэ нь AstraZeneca-ийн дүр төрхийг сэвтээх болно гэж анхааруулав.
Евродын комисс нийлүүлэлтийн хомсдолоос болж вакцин үйлдвэрлэгч рүү цохилт өгөхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ COVID-19-ийн эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ авахад тус компани бас шаардлагатай байна гэжээ.
Зарим дипломат ажилтнуудын хэлж байгаагаар Комисс ЕХ-ны орнуудад ийм алхам хийх хууль эрх зүйн үндэслэлээ нарийвчлан тайлбарлаагүй байгаа тул хурлын үеэр хүчтэй маргаан гарсан байна. Нэг дипломатч шүүхэд компани нь ЕХ-ны урьдчилсан худалдан авалтын гэрээнд заасан нийлүүлэлтийн хуваарийг биелүүлээгүй асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн бол нөгөө нь AstraZeneca ЕХ-ны гэрээнд заасан тунг заавал өгөх ёстой гэсэн юм.
Зарим улс орнуудад маргаантай байгаа өөр нэг асуудал бол энэ асуудал нь зөвхөн гэрээний бус улс төрийн шинжтэй байгаа тул гишүүн орнууд Комиссоос компаниудтай хийх хэлэлцээрт илүү их анхаарал хандуулхыг шаардсан байна.
Б.Бүжлхамаа
www.politico.eu
Сэтгэгдэл (1)