Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гаригт АНУ-ын хорт утааг арван жилийн эцэс гэхэд бараг хоёр дахин бууруулах амлалт өгөх бөгөөд энэ зорилт нь америкчуудаас амьдралын хэв маягаа өөрчлөхийг шаардах болно.
Зорилго нь АНУ-ын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтад дахин нэгдэж байгаагаа Эх Дэлхийн өдрийн дээд хэмжээний уулзалтанд харуулах аж.
Уулзалтад Хятадын удирдагч Ши Зиньпин болон Бразил, Энэтхэг, Канад зэрэг 40 шахам орны удирдагчид оролцоно. Бразил улс 2030 он гэхэд ой модыг хууль бусаар устгадаг арга хэмжээг байхгүй болгоно гэж амлаж байгаа боловч Ерөнхийлөгч Жаир Болсонаро олон улсын хамтын нийгэмлэгээс байгаль хамгааллын төлбөрт зориулж олон тэрбум долларын амлалт өгөхийг хүсч байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ зорилгодоо хүрэхийн тулд эдийн засаг дахь томоохон арга хэмжээнүүд, ялангуяа утаа ялгаруулдаг хамгийн том хоёр эх үүсвэр болох автомашин, цахилгаан станцтай холбоотой арга хэмжээ авах шаардлагатай байна. Шинэ зорилго нь Обамагийн засаг захиргаа 2025 он гэхэд утаа ялгаруулалтыг 2005 оны түвшингээс 26-28 хувь бууруулна гэсэн амлалтаа бараг хоёр дахин нэмэгдүүлж байгаа боловч АНУ үүнийг хэрэгжүүлэхэд 5 жилийн хугацаа шаардагдах юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com